“ABU Робокон 2019” Олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ энэ сарын 23-27 ны  өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж 16 орны баг тамирчдад хөтөч тайлбарлагч хийх, сайн дурын оюутан залуусыг хөтөч тайлбарлагчийн сургалтад хамрууллаа.  Сургалтыг Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны багш М.Мөнгөнцэцэг, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн төвийн багш Ө.Анхболд, резидент эмч Учрал, Энхтүвшин нар орлоо. Сайн дурын залуус энэ сургалтаар Гадаадын жуулчдад Улаанбаатар хотын түүх соёл, хотын танилцуулга, түүхэн дурсгалт газрууд, гол үзмэрүүдийг хэрхэн тайлбарлах ингэхдээ англи хэлний зөв тайлбарыг яаж хийх талаар мөн орон, орны иргэдийн соёлын ялгааны тухай ойлголттой болсон юм. Түүнчлэн тэмцээний үеэр болзошгүй эрсдэл тулгарахад гадаадын иргэд, жуулчдад эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэхийг суралцлаа.

С.Бэлгүүнзаяа

Share: