ROBOCON

   Олон Улсын Роботын тэмцээн-Робоконы тухай

1991 онд NHKРобокон төслийг анх санаачилж улмаар ABU Робоконы үзэл санааг нь өргөтгөжээ. Эхэндээ зөвхөн Японы багууд  тэмцээнд оролцдог байв. Робоконы жил бүрийн тэмцээний сэдэв нь харилцан адилгүй байдаг бөгөөд өгөгдсөн даалгавар биелүүлэхийн тулд хоёр ба түүнээс дээш роботтой тоглолтонд оролцдог. Роботуудын нэг нь гар удирдлагын системтэй ба бусад роботууд нь автоматаар ажилладаг. Хамгийн шилдэг роботууд 10 кг-аас дээш жинтэй, нэг квадрат метр талбайд байрлана. Роботыг бүтээхэд бакалаврын зэргээр  суралцдаг оюутнууд хамрагдах бөгөөд механик дизайн, цахим хэлхээний мэдлэгтэй байх ёстой.

Тоглолт бүр улаан, цэнхэр гэсэн багийн дунд явагдана. Тоглоомын талбай тэгш хэмтэй байх бөгөөд өрсөлдөгч багийн роботууд ижил нөхцөлд тоглолтыг эхлүүлдэг. (агаарын теннисний зарчим дээр суурилсан 2015 оны Робокон тэмцээнээс бусад тоглолтууд)

Тоглолтын хугацаа гурван минут үргэлжилдэг боловч хугацаанаасаа өмнө даалгаврыг шууд биелүүлсэн нэг баг ялагч болно. Хэрвээ тийм баг тодрохгүй бол гурван минутын дараа өндөр оноо авсан аль нэг баг нь ялагчаар тодорно.

Робокон тэмцээний өмнөх туршлагуудаас харахад багууд тоглолтын үеийн өрсөлдөх чадвартаа онцгой анхаарч, стратеги арга барил ашиглах замаар өрсөлдөгчидөө буулган авч ялалт байгуулсан байдаг. Тухайлбал: 2004 оны Робоконы тэмцээний Вьетнамын багийн ялалт, 2006, 2008 оны Хятадын багийн ялалтууд стратегийн зарчимаар хожил авсан байдаг. Сүүлийн үед энэ асуудлыг багасгахын тулд байлдааны шинж чанарыг бууруулж, технологийг илүү их анхаарч байна.  Робот зохион бүтээхдээ багууд төвөгтэй маневр хийхэд технологийн тал дээр илүү анхаарах болсон нь робот зохион бүтээхэд илүү бүтээлч байхыг залуусаас шаардах болжээ.

 

Орчуулагч, редактор: С.Бэлгүүнзаяа