Монгол Улсад анх удаа 18 дахь удаагийн “ABU Robocon 2019” тэмцээнийг Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран Буянт Ухаа спорт цогцолборт Наймдугаар сарын 25 ны өдөр амжилттай зохион явууллаа. Тэмцээн зохион байгуулагч орны хувьд Монгол Улс хоёр шигшээ багаа тэмцээнд сойсон юм. Нийт 16 орны 17 баг оролцсоноос Хонконгийн баг финалын тоглолтод Монголын нэгдүгээр багийг ялж Гран-при цомын эзэн боллоо. Дараа нь Монголын баг 1-р байранд бичигдэж харин 2-р байрт Хятад, Вьетнам улсын багууд орлоо. Мөн түүнчлэн Шилдэг санаа шагналыг Индонезийн баг, Шилдэг инженерчлэл шагналыг Хятадын баг, Шилдэг дизайн шагнал Японы баг хүртлээ. Харин ивээн тэтгэгчдийн шагналын эздийг дурдвал Panasonic нэрэмжит шагналыг Египетийн баг, Toyota нэрэмжит шагналыг Монголын 2-р баг, Mabuchi нэрэмжит шагналыг Вьетнамын баг, Nagase нэрэмжит шагналыг Японы баг, Rohm нэрэмжит шагналыг Непалын баг, Nok нэрэмжит шагналыг Фижи улсын баг тус тус хүртсэн юм.
 
 С.Бэлгүүнзаяа 

 

Share: