Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ гишүүн телевизүүдээрээ дамжуулж 2002 оноос эхлэн Олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Харин 18 дахь удаагийн “ABU Робокон 2019” тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж 20 гаруй орны баг тамирчдад хөтөч хийх, тэмцээний зохион байгуулалтад оролцох гадаад хэлний мэдлэгтэй сайн дурын оюутан, залуусыг төслийн багт авна. 

Тавигдах шаардлага: Англи, Орос, Хятад, Араб, Хинди, Кмеэр, Малай, Тай, Перс, Балба, Урдү, Синхал, Тамил, Вьетнам болон Япон хэлний аль нэгнээр нь маш сайн ярьдаг байх.

Хувийн зохион байгуулалт сайтай, цаг сайн баримталдаг. Сайн дурын ажил хийх чин хүсэлтэй, эерэг зөв хандлага, идэвх санаачлагтай залуус өөрийн танилцуулга СV–гээ aburobocon2019@mnb.mn хаягт 2019 оны 6-р сарын 25-ны дотор илгээнэ үү.

Орон, орны найз нөхөдтэй болж, мэдлэг туршлагаа хуваалцаж, олон улсын төвшинд сайн дурын ажилд оролцох боломж та бүхэнд нээлттэй байна. Залуу хүн та өөрийн амжилтын түүхээ бидэнтэй хамт эхлүүлээрэй!

Мэдлэгээ хуваалцъя!

“ABU Робокон 2019 Улаанбаатар” төслийн баг.

Share: