Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ гишүүн телевизүүдээрээ дамжуулж 2002 оноос эхлэн Олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Харин 18 дахь удаагийн “ABU Робокон 2019” тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж тэмцээнийг англи хэл дээр хөтлөн явуулах англи хэлний өндөр мэдлэгтэй эмэгтэйг төслийн багт сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
  • Англиар тэмцээний үйл явцыг үзэгчдэд шууд тайлбарлаж хүргэх чадвартай
  • Дуу хоолой, дуудлага цэвэр
  • Эфирийн зөв төрхтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Цаг сайн баримталдаг
  • Багаар ажиллах чадвартай 20-30 насны эмэгтэй байх.

Дээрхи шаардлагыг хангасан эерэг зөв хандлага, идэвхи санаачлагатай бүсгүйчүүд өөрийн танилцуулга СV–гээ aburobocon2019@mnb.mn хаягт 2019 оны 6-р сарын 25-ны дотор илгээнэ үү. Олон Улсын энэ томоохон төсөл дээр хөтлөгч хийж Ази номхон далайн бүсийн орнуудын телевизүүдээр Монголын дуу хоолой, дүр төрх болж гарах том боломж та бүхэнд нээлттэй байна. Залуу хүн та өөрийн амжилтын түүхээ бидэнтэй хамт эхлүүлээрэй!

"Мэдлэгээ хуваалцъя! “

ABU Робокон 2019 Улаанбаатар” төслийн баг.

Share: