Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Буян-Ухаа” спорт цогцолборт Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.  Тус тэмцээнд 11 сургуулийн нийт 16 баг өөрсдийн бүтээсэн гар удирдлагат болон дөрвөн хөлтэй автомат роботоороо өрсөлдсөнөөс “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” Олон улсын роботын тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн “Цахим алт”, “High Tech” багууд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарлаа. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу ингэж Үндэсний хоёр баг Олон улсын тэмцээн оролцох эрхээ авсан бол Гуравдугаар байрны шагналыг ШУТИС Механик тээврийн сургуулийн “Basaltwool”,  “Шилдэг санаа” шагналыг ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шилдэг инженерчлэл” шагналыг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “Шилдэг дизайн” шагналыг Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, “Шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo” баг хүртэж харин тэмцээнд хурд хүч, мэдлэг оюунаа сорьж оролцсон нийт багууд “Батламж” гардан авсан юм. Түрүүлэх нь чухал бус оролцох нь чухал гэдэг зарчмын дагуу энэ жилийн “Робокон-2019” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд инженер, техникийн боловсон хүчин бэлтгэдэг олон сургууль хамрагдаж, хүсэл тэмүүлэл зорилго дүүрэн зуун, зуун шилдэг залуус мэдлэг туршлагаа солилцсон, үр өгөөж дүүрэн сайхан тэмцээн болж өнгөрлөө. Эдгээр залуусын бүтээсэн ухаалаг роботууд, тэдний багийн ажиллагаа, хамтын хөдөлмөрийг өгүүлэх цуврал нэвтрүүлгийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид долоо хоног бүрийн Пүрэв, Бямба гарагуудад бэлтгэн хүргэж байгааг ташрамд дурдъя.
 
С.Бэлгүүнзаяа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Share: