Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ гишүүн телевизүүдээрээ дамжуулж 2002 оноос эхлэн Олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн 18 дахь удаагийн “ABU Робокон 2019” тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулж 20 гаруй орны баг тамирчдад хөтөч тайлбарлагч хийх, тэмцээний зохион байгуулалтанд оролцох гадаад хэлний мэдлэгтэй сайн дурын оюутан, залуусыг хоёрдугаар сарын 15,18-ны өдрүүдэд сонгон шалгарууллаа. Сонгон шалгаруулалтанд нийт 120 гаруй залуус оролцсоноос 45 залуу шалгарсан юм. Харин өнөөдөр эдгээр залуус Олон улсын роботын тэмцээний бүтэц, зохион байгуулалт, стандарттай танилцаж, сайн дурын ажилтан гэж хэн бэ? Сайн дурын ажилтан байхын ач холбогдол болон ёс зүйн хэмжээ сэдвийн хүрээнд МҮОНРТ дээр сургалтанд хамрагдлаа.

С.Бэлгүүнзаяа

Share: