Өнгөрсөн бямба гараг буюу 2019 оны 1-р сарын 26-ны өдөр ШУТИС-ийн 2-р байранд “Робокон-2019 Улаанбаатар” үндэсний аварга шалгаруулах 1-р шатны тэмцээний техникийн зөвлөгөөн дахин боллоо. Техникийн зөвлөгөөнөөр тэмцээний дүрмийн шинэчлэлийг танилцуулж, дөрвөн хөлөөр алхах роботын механизмыг эцэслэн шийдэж, хэрхэн 500 оноо авч ялагч болох мөн дараагийн шатанд шалгарах болзлын тухай дэлгэрэнгүй тайлбарыг нийт багуудад өгсөн юм. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн 15 сургуулийн 22 баг байгаа бөгөөд тэд энэ удаагийн техникийн зөвлөгөөнд идэвхтэй оролцлоо. Залуус робот бүтээхэд тулгамдаад байгаа асуудал болоод дүрмийн тал дээр эргэлзээтэй байсан асуудлаа энэ үеэр цэгцэлж ирэх хоёрдугаар сарын 23-нд болох Үндэсний аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ ханцуй шамлан ороод байна.
 
“Робокон-2019 Улаанбаатар” роботын тэмцээний үндэсний аварга шалгаруулах Нэгдүгээр шатны тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн багууд:
 
 
С.Бэлгүүнзаяа

Share: