Өнгөрсөн оны наймдугаар сард Вьетнам улсын Нэн Бэн хотноо зохиогдсон Олон улсын роботын “ABU Robocon 2018” тэмцээний видео клипийг та бүхэндээ толилуулж байна. Энэ жил наймдугаар сарын 25-нд “ABU Robocon 2019 Ulaanbaatar” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана. Эх орондоо зохиогдож буй энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид идэвх санаачлага, хурд хүч, оюун бодол, бүтээлч сэтгэлгээгээ шавхан амжилттай оролцож аваргын цомыг авна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье!

С.Бэлгүүнзаяа

Share: