Оюуны их цар хүрээ, тэсвэр тэвчээр шаардсан “РОБОКОН” Олон Улсын Роботын тэмцээн анх 2002 онд Аз номхон далайн бүс нутгийн орнуудын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдож эхэлжээ. Тэмцээний гол шаардлага нь оюутнууд роботоо өөрийн гараар бүтээх ёстой байдаг нь залуу инженерүүд төрөн гарах, цаашлаад ирээдүйд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үндэс суурь болдог юм.  Нөгөөтэйгүүр Ази номхон далайн бүсийн орнуудын хооронд соёл, харилцааг сурталчлан ойртуулах, энэ бүс нутгийн залуучуудын шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээ, мэдлэгийг нь жигд хөгжүүлэн, харилцан туршлага солилцоход энэ төслийн зорилго оршдог ажээ. Ялангуяа инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад Робокон тэмцээн нь мэдлэг чадвараа бодитоор хэрэгжүүлэх, оюун ухаанаа сорих хамгийн том боломж байдаг юм.  Харин үйлдвэрлэл хөгжөөгүй манай орны хувьд энэ нь ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэн авах үнэлж баршгүй завшаан билээ. Тиймдээ ч МҮОНРТ өнгөрсөн 18 жилийн хугацаанд тасралтгүй Үндэсний Робокон тэмцээнийг зохион байгуулж, нийгэмд сурталчилан таниулсаар ирсэн. Улмаар Монголын Үндэсний Роботын Тэмцээн нь оролцогч сургуулиудын хооронд мэдлэг, үзэл бодлын солилцоо, хамтын ажиллагааны нэгдэл болж ирсэн юм. Залуус өөрсдийн гараар бүтээсэн роботуудаар дамжуулан техникийн ур чадвар, өөрсдийн мөрөөдлийг харуулахын тулд тэмцээнд оролцох болжээ.  Энэ нь залуу зохион бүтээгчдийн “нөхөрлөл”-ийг бий болгож, ирээдүйд улс орноо хамтдаа хөгжүүлэх итгэл сэтгэл, урам зоригийг нь бадраах боллоо. Өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэн өрсөлдөж, ялагчийн буухиаг үргэлжлүүлэх чин хүсэлтэй залуус маань өнгөрсөн хугацаанд бас чамгүй амжилтыг гаргасан.

      2004 онд Солонгос улсын Сөүл хотноо болсон Олон улсын роботын тэмцээнд Үндэсний ялагч ШУТИС-ийн МИС-ийн баг түрүүлж эх орноо төлөөлөн оролцож  2-р байрт орж , “ABU Robocon ”  нэрэмжит шагналын эзнээр тодров.

      Мөн 2007  онд Вьетнам улсын Ханой хотод болсон тэмцээнд Үндэсний ялагч МУИС-ийн МТС-ийн баг оролцож “Toyota award” шагналхүртэж байв.

    

         2008 онд Энэтхэгийн Пүнэ хотод болсон олон улсын тэмцээнд Үндэсний ялагч МУИС-ийн МТС-ийн баг “Best engineering award” шагналын эзнээр тодров.

     

        2009 он Япон улсынТокиохотноо зохиогдсон роботын тэмцээнд Үндэсний ялагч МУИС-ийн МТС-ийн баг оролцож “Mabuchi motors award” -ын нэрэмжит шагнал хүртэв.

     

         2010 онд Египетулсын Каир хотноо болсон олон улсын тэмцээнд Үндэсний ялагч

МУИС-ийн МТС-ийн баг эх орноо төлөөлөн оролцож “Toyota award” шагналын эзнээр тус тус шалгарч байлаа.

     

         Тун удахгүй Монгол залуус Олон улсын роботын тэмцээний ялагчийн цомыг гардан авч улс

орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Аваргуудын он дараалал:

  

         

 

Нийтэлсэн: С.Бэлгүүнзаяа

Share: