2019 оны 1-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо, Робокон төслийн нарийн бичгийн газрын даргын орлогч, ‘Эн-Эч-Кей’ телевизийн гүйцэтгэх продюсер ноён Томохиса Араи, тус төслийн нарийн бичгийн газрын мэргэжилтэн, ‘Эн-Эч-Кей’ телевизийн продюсер ноён Такуши Ёшида нар МҮОНРТ-д айлчиллаа. Айлчлалын гол зорилго нь олон улсын роботын Робокон тэмцээн 2019 оны 8-р сард зохион байгуулагдахтай холбогдуулж тэмцээний бэлтгэл ажил болоод тэмцээний дүрэм, техникийн асуудлыг Монгол дахь зохион байгуулагч багтай хэлэлцэн зөвшилцөж, зөвлөмж зааварчилга өгсөн юм.  Айлчлалын үеэр МҮОНРТ-ийн захирал хатагтай Л.Нинжжамц зочдыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцохын сацуу эрхэм зочдын хамтаар МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн “Нээлттэй хором” нийгмийн хэлэлцүүлэгт оролцож  “Инженерийн салбарт Робокон тэмцээний оруулах хувь нэмэр”-ийн талаар ярилцсан юм.  

 

 

С.Бэлгүүнзаяа

Share: